Sunday, August 7, 2011

Community shield



Азгүйтэл бүхэн энэ тоглолтоор дуусаасай гэж би энэ бичлэгийг оруулж байна.

 Бодохоор л уур хүрч байна. Манчестертэй хийх тоглолт бүрт орох 90+ минутын гоолууд миний уур цухалдалыг үнэхээр их барж байна. Их мөнгө зарж олон тоглогч авдаг олигтой нэр хүндгүй энэ багийг би дэмждэг нь гарцаагүй үнэн, Хожиход нь аз гэж хожигдоход нь болох сётой зүйл боллоо гэх шиг хэлэх хэлэхгүй үгээр хор малтдаг олон фанатууд дэлхий даяар л байна . Ёстой л нөгөө хожих хоншоор нь дутаж байх шиг манчестерт муу чөтгөрүүдэд байнга хожигдох юм. Хэдэн удаа хожигдсон ч би энэ багийг дэмжиж байна гэж боддог байсан. Гэхдээ энэ үнэхээр урам хугармаар байна. Бусад багуудад хожигдох бол өөр хэрэг Манчестерт хожигдоно гэдэг үнэхээр хүсэх зүйл биш.

Миний энэ багийг дэмжих болсон шалтгаан: Хөлбөмбөг гэдэг зүйлийг 6-р ангиасаа хойш л шунан сонирхох болсон харин илүү нарийвчилж судалсан нь 10,11р анги шиг санагдаж байна. Премьер лигийг их үздэг байсан болохоор челсиг эхлээд их дэмжиж эхэлсэн учир нь тэр үед Моуринью тэр багийг үнэхээр мандан бадруулж байсан юмдаг. Харин би тун удалгүй бусадтай адил дандаа хождог багийг дэмжихийг хүсээгүй, шинэ өнгө төрхтэй багийг доороос нь дэмжиж топ баг болтол нь бүүр цаашид байнга дэмжиж байх чин хүсэлтэй болсон. Харин тэр үед Ситиг Тайван баян эр Таксин Шинаватра худалдан авч Свен Горан Эрикссоныг авчирсан. Дасгалжуулагчийн хувьд ч багт авчирсан чадварлаг тоглогчидыг нь үнэлээд энэ багтай сэтгэл зүрхээ тэр үес холбосон. Тэд байнга хождоггүй ч Цэнгэлдэхдээ ялагдах нь тун ховор, ялалт бүрийн үнэ цэнэ гайхалтай сайхан мэдрэмж дагуулна

Өөрчлөлт шинэчлэлт ТОП4т орохыг би удаан хүлээсэн шүү. Энэ хооронд Сити ч олон шинэчлэлтийг араасаа дагуулсан юмдаг. Одоогийн Абу Даби ямар ч байсан энэ өөрчлөлтөнд их нөлөөтэй. Энэ багийг ямар ч философигүй зүгээр л баян баг гэдэг ч би энийг эрс эсэргүүцдэг. Уламжлалыг эвдэх нь сайхан биш тул тэд зүгээр л хүлээн зөвшөөрдөггүй байх...

Удахгүй биднийг шинэ улирал хүлээж байна. Дараагийн тоглолтонд цөөн хэдэн хөгжөөн дэмжигчиддээ урамтай тоглолт үзүүлж өөрсдийн алдаагаа залруулахыг шаардаж байна.

Сэтгэл хөдөлсөн үе болгондоо би энд байх болно. Сайн ч муу ч хамаагүй.

Manchester City FC
Д.Яруу
2011/08/08

1 Comments:

At October 19, 2011 at 9:39 AM , Blogger Mongoljin said...

Goe niitlel baina. Uneheer setgel hodlood, bid nar bugdeere Wembley-d uilsan sh de. Shugel duugaraad MAN CITY friggin Yooniued-g hojihod. Bas Final deer Stoke City-g hojihod...
We waited for this moment for 35 years and we deserved it!
BLUE MOON IS RISING!!!

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home